Цагаан сар

.

Цагаан сар нь монголын уламжлалт баяр юм.
Монголчууд эрт дээр үеэс хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тэмдэглэж иржээ. Хаврын тэргүүн сар гэдэг нь монголчуудын эрт дээр үеэс даган мөрдөж ирсэн цаг тоолол болох билгийн тооллоор тоологдох хаврын эхний сарыг хэлнэ. Хавар, зун, намар өвөл нь гурав гурван сартай. Гэхдээ шарын шашны зурхайд нарын шалтгааны улмаас зарим жилд илүү сар тоолох үе байдаг байж болно. Цагаан сарын баярын өдрүүд нь 3 хоног үргэлжилдэг. Энэ 3 хоногоо шинийн нэгэн, хоёрон, гурван гэж нэрлэнэ. Ингэж нэрлэж байгаа нь шарын шашны зурхайд нь сарын эхний өдрүүдийг шинийн өдрүүд гэж нэрлэдэг. Ер нь 3 хоног цагаан сар нь үргэлжилдэг боловч монголчууд түүнээс олон хоногоор цагаан сарыг тэмдэглэдэг.
Цагаан сарын шинийн нэгний өглөө хүн бүр өөр өөрийн нас хүйсээс хамаараад зурхайд заасны дагуу мөрөө гаргах гэдэг зан үйлыг үйлдэнэ. Энэхүү мөрөө гаргахыг зүгээ гаргах ч гэж нэрлэдэг. Мөрөө гаргасны дараагаар гэрийнхэнтэйгээ золгоно. Золгохдоо эхнэр нөхөр хоёр золгож болохгүй. Бас жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгохгүй. Золгосныхоо дараагаар ойр дотны хамгийн хүндтэй хүмүүсийнхээ гэрт очиж золгоно.
Цагаан сарын гол идээ бүхлээр нь чанасан хонины ууц, бууз, цагаалга болно. Түүнчлэн тавгаа ул боов, еэвэн, ааруул, цагаан идээгээр засдаг уламжлалтай. Ирсэн зочиддоо айраг, сархад барина. Хүүхэд багачууд ёс заншлаа сахиж морин хуур эгшиглүүлж гэрийн жавар үргээнэ Цагаан сарын шинийн нэгний өглөө нар ургахыг гэрийн тэргүүн сахиж ургах үед байгаль дэлхийдээ идээ будааныхаа дээжийг өргөж ирж буй жилээ нарандаа даатгадаг


Share on Google Plus

About Unknown

Bài viết này được chia sẻ bởi Unknown.
    Blogger Comment
    Facebook Comment

0 nhận xét:

Đăng nhận xét