Giới thiệu "Nhật ký trong tù" của Hồ Chủ Tịch bằng tiếng Mông Cổ (phần 3)

.

Năm 1995, TS Viên (С. Дашцэвэл) đã dịch Nhật ký trong tù của Chủ tịch Hồ Chí Minh ra tiếng Mông Cổ, tổng số bài dịch là 68. Người hiệu đính là Ц. Базаррагчаа. Xin giới thiệu một số bài để bạn đọc tham khảo.




ШОРОНД БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

NHẬT KÝ TRONG TÙ

(ХОШИМИН)





Bài 21



ХОРИДОЛ НөХРИЙН МИНЬ ЦААСАН ХөНЖИЛ



Хуучин шинэ зуудас цаасыг зүйж нааж

Хучлага болгон нөмөрвөөс жаахан бүлээцнэ

Жиндэж даарсан хоригдлууд унтаж чадахгүй тарчлахыг

Жинтүүнд шигдэж торгонд хөлбөрөгсөд яахин мэдэх вэ ?



Bài 22



Хүйтэн шөнө



Намрын хүйтэн шөнө хөнжил ч үгүй, гудас ч үгүй

Нумран атирч дагжин чичирсээр нойр хулжина

Саран, гадилын навчинд тусч улам жижүүцүүлнэ

Сараалжин цонхоор алтан гадас тэртээд хөндөлсөнө



Bài 23



ХүЛЭЭС



Эрчилсэн луу(9) гар хөлийг минь орооно

Эгээ л ёслолын хувцастай цэргийн ноён мэтээ

Ноёны манжлага алтан саатай байдаг бол

Мижийх харин бүдүүн олсон цацагтай ажгуу



(9) Хүлээс олсыг хэлжээ




Bài 24



НЭГ ШүД МИНЬ УНАВ



Ай хөөрхий шүд минь чи цахиур шиг хатуусан

Аман дахь зөөлөн хэлтэй яавч зүйрлэмгүйсэн

Олон жил хамт амттай амтгүйг хуваалцсансан

Одоо харин мөр мөрөө хөөж хагацдаг байжээ



Bài 25



БОСУУЛЫН ГЭРГИЙГ БАРЬЦААНД СУУЛГАСАН НЬ



Эзний цэрэгт явахаас татгалзаж

Эр нөхөр нь холын хол дүрвэжээ

Ганцаар шаналсан хөөрхий бүсгүйг “өрөвдөхдөө”

Гянданд “урин” суулгажээ, хошууны захирагч нь



Bài 26



ЛУНАНЬ-ААС ТУНЧЖЭН ХүРТЭЛ



Тэр нутаг уудам ч үржил шимгүй болохоор

Тариачин ногоочин нь тамтгаа цайтал зүтгэнэ

Амьтан хүн энэ хавар ган болно гэцгээнэ

Арван хувийн ургацаас хоёрхон хувьтай гэлцэнэ



Bài 27



ЗАМД



Замын дагууд шувууд жиргэж цэцэгсийн үнэр анхилна

Хэдийбээр дөрвөн мөч дөнгөнд хүлээтэй ч

Сонордох үнэрлэхийн жаргалыг хэн яахин хориглож чадах вэ ?

Cоёрхол хишгээрээ байгаль эх намайг зугаацуулж алжаал тайлмуу




Bài 28



ХОШИГНОЛ



Улсын сууцанд үнэргүй хоол хүртэнэ

Ээлжийн харуулаар биеэ бас хамгаалуулна

Уул давж ус гатлан зугаатай аялна

Угтаа би чинь ямбатай эр байгаа биз !



Bài 29



НАНЬНИН ОРОХ ЗАМД



Олсон хүлээсийг минь өнөөдөр төмөр гаваар солив

Алхах тоолонгоор тэр нь мөгөн хонх шиг жингэнэнэ

Аюулт тагнуул гэгдсэн хоригдов хирнээ би

Албатаа дагуулсан ноён шиг ханхар алхана



Bài 30



ГАХАЙ ТЭЭСЭН ЦЭРЭГ ХАМТ ЯВАВ



I



Гахай дамнасан цэрэг замд нийлэв

Гараа гавлуулсан би хажууд нь туугдав

Гахайнаас илүү хүндтэй амьтан Хүн л баймаарсан

Гамигийн ёсоо гэж бүхнээс гажууд ажээ



II



Энэ орчлонд гутаж гундмаар юм үй түмэн гэвч

Эрх чөлөөгүй явахаас илүү гутамшиг гэж үгүй

Хөдлөх гишгэхээ хүртэл хүнээр заалгаж

Хөх одос мэт бусдад хөтлүүлнэ




Share on Google Plus

About Unknown

Bài viết này được chia sẻ bởi Unknown.
    Blogger Comment
    Facebook Comment

0 nhận xét:

Đăng nhận xét